Системээс гарах

Та системээс гарахдаа итгэлтэй байна уу?
Бүртгүүлэх
Овог
Нэр
Утасны дугаар
И-Мэйл хаяг
Нууц үг
Үйлчилгээний нөхцөл
  • Нийтлэг үндэслэл

    nujapan.mn цахим худалдааны вэбсайт нь “Новелти Юниверс” ХХК-ийн албан ёсны ханган нийлүүлэх төв болно.

    1. Вэбсайтын үйлчилгээний нөхцөл нь гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бусад барааг цахимаар захиалах, худалдан авалт хийх, хүргэх үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж байгаа харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
    2. Вэбсайтаар дамжуулан захиалга хийгдсэнээр энэхүү онлайн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан гэж үзнэ.
    3. Журмын хэрэгжилтэд “Новелти Юниверс” ХХК (цаашид байгууллага гэх) болон худалдан авагч (цаашид хэрэглэгч гэх) хамтран хяналт тавьж ажиллана.
    4. Цахим ханган нийлүүлэх төвийн тэмдэгтүүд нь “Новелти Юниверс” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь брэндүүдийн өмч болно. Энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
    5. Хэрэв татан авч, хуулбарлагдсан, ашигласан тохиолдолд "Оюуны өмчийн тухай хууль" болон бусад холбогдох хууль, бусад эрх зүйн актын дагуу шийдэх бөгөөд, шаардлагатай нөхцөлд холбогдох шүүх байгууллагаар шийдвэрлүүлнэ.
  • Ерөнхий заалт
    1. Вебсайтын хэвийн үйл ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Новелти Юниверс” ХХК хариуцна.
    2. Вэбсайтын бүх төрлийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл болон бүтээгдэхүүний мэдээллийг автоматаар татаж шинэчлэх бөгөөд захиалгын хүргэлт захиалга хийгдсэний маргааш хүргэлтэд гарч 72 цагийн дотор хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаатай байна. Системийн аливаа алдаа, доголдол, эрчим хүчний саатал, байгалийн давагдашгүй хүчин зүйл, серверийн ачаалал зэргээс шалтгаалсан асуудал үүсэх нөхцөлд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнэ, мэдээллийг өөрчлөх, онлайн хүргэлтийн үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай сайт, программ хангамжтай холбоотой засвар үйлчилгээг “Новелти Юниверс” ХХК хариуцна.
    3. Вэбсайт нь зөвхөн эрүүл мэнд, гоо сайхны бараа бүтээгдэхүүн захиалах, хүргүүлэх, бүтээгдэхүүний мэдээлэл өгөх зорилготой болно.
    4. Бүтээгдэхүүний захиалга хийх тохиолдолд захиалгаа дахин шалгаж амжилттай баталгаажуулсны дараа төлбөр төлж баталгаажсанаар хүргэлтийн захиалгад бүртгэгдэнэ. Захиалгад бүртгэгдсэнээс 72 цагийн дотор хүргэлт хийгдэнэ. 
    5. Тусгай жороор олгогддог бараа, бүтээгдэхүүнд захиалга хийгдэхгүй болно.
    6. Хэрэв вэбсайтын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулна.
    7. Хэрэглэгчийн захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл нь захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.
  • Хэрэглэгч болох, бүртгүүлэх
    1. Хэрэглэгч нь онлайн захиалгын системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, нууц үг нэвтрэх нэрийн нууцлал алдагдахтай холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг “Новелти Юниверс” ХХК хариуцахгүй болно.
    2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
    3. Вэбсайтаар 18 болон түүнээс дээш насны хэрэглэгчид захиалга өгөх эрхтэй. 18 наснаас доош насны хэрэглэгч хуурамч захиалга өгсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.
    4. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахдаа бараа бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа боодол, баталгаат хугацаа, тоо ширхэг, үнийн дүнг шалган гарын үсэг зурж хүлээж авах үүрэгтэй. Шалгаж хүлээж аваагүйн улмаас үүсэх аливаа эрсдэлийг байгууллага хариуцахгүй болно.
  • Захиалга хийх, түүнтэй холбоотой үйл ажиллагаа
    1. Хэрэглэгч nujapan.mn цахим худалдааны вэбсайтаар 24 цагийн аль ч цагт захиалга хийж болох бөгөөд ажлын өдөр 9:00-18:00 цагийн хооронд хэрэглэгч захиалсан бараагаа хүргүүлэн авах боломжтой.
    2. Хэрэглэгч нь вэбсайтаар захиалга хийхдээ бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, захиалсан бараа бүтээгдэхүүний тоо ширхгийг шалгасны дараа захиалгыг хийнэ. 
    3. Захиалга хийхдээ бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх хаягийн мэдээлэл буруу, дутуу оруулбал захиалга цуцлагдана. Таны захиалгыг цуцлах тохиолдолд э-мэйл хаягаар мэдэгдэнэ.
    4. Бараа бүтээгдэхүүний захиалга хийгээд төлбөр урьдчилж төлсний дараа захиалга баталгаажна. Захиалга дуусгах товч дарсны дараа төлбөрөө хийгээгүй тохиолдолд захиалга хийгээгүйд тооцох ба 24 цаг хүлээгдэж захиалга цуцлагдах болно.
    5. Бүх сувгаар захиалга хийх, цуцлах, захиалга баталгаажуулахтай холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 7777-7586 лавлах утсаар энгийн ярианы тарифаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
    6. Захиалга хийсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхдөө Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкнуудын төлбөрийн карт, мобайл банк, интернэт банк ашиглаж төлбөрөө төлөх боломжтой.
    7. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний захиалгууд” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Хүргэлтийн төлбөр болон нөхцөл
    1. Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн оруулсан хүргэлтийн хаягийг үндэслэн хүргэх бөгөөд хүргэлтийн хаягаа өөрчлөөгүй, буруу шивсэн зэргээс үүдэн гарах хохирлыг “Новелти Юниверс” ХХК хариуцахгүй.
    2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор, А хүргэлтийн бүсчлэлд багтах байршил “А бүс Хойшоо-7 буудал, Урагшаа-Зайсан, Баруун-Таван шар, Зүүн-Офицеруудын ордон гэсэн цэгүүдээр хязгаарлагдах ба хотын төвөөс 7км радиуст багтах суурьшлын бүсийг хамруулна” хаягаар хүргүүлэх эрхтэй. “А” бүсээс бусад байршилд худалдан авалт хийсэн тохиолдолд хэрэглэгч төв зам дагуух байрлалаас (автобусны буудал, томоохон худалдааны төв гэх мэт) бараа бүтээгдэхүүнээ хүлээж авах үүрэгтэй.
    3. Хэрэглэгч захиалга хийсэн хаяг байршлаа захиалга хүргэлтээр гарснаас хойш өөрчлөх бол өөрийн суурин байх хаяг дээрээ шуурхай хүргэлтийн нэмэлт төлбөртэй үйлчилгээг авч хүргүүлэх эрхтэй. Суурин бус хаяг бол анх захиалга хийгдсэн хаяг дээр хүргэлт очихыг анхаарна уу. 
    4. Бараа бүтээгдэхүүний захиалгыг захиалга баталгаажсанаас 72 цагийн дотор 500,000₮ түүнээс дээш үнийн дүнтэй захиалга үнэгүй хүргэнэ.
    5. Бараа бүтээгдэхүүний захиалгыг 72 цагийн дотор бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горимын дагуу хүргэнэ.
    6. Эрх бүхий захиалга бэлтгэгч бараа бүтээгдэхүүнийг захиалсан тоо ширхэг, тун хэмжээний дагуу бэлтгэж уутанд хийж хүргэлтийн ажилтанд хүлээлгэн өгнө.
    7. nujapan.mn вэбсайт-д ирсэн бараа бүтээгдэхүүний захиалгыг хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг " Новелти Юниверс " ХХК бүрэн хариуцна.
    8. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хүргэлтээр гарсан бараа бүтээгдэхүүн эвдрэл гэмтэл үүсэх, устаж үгүй болох зэргээс үүсэх хохирлыг " Новелти Юниверс " ХХК бүрэн хариуцна.
    9. Хүргэлт очих цагаар хэрэглэгчийн утас холбогдохгүй, гэртээ байхгүй, хүргэлтийн хаяг тодорхойгүй, утсаар нь лавлах боломжгүй үед хүргэлтийн ажилтан дараагийн хүргэлт рүү шилжинэ. Тухайн өдрийн маршрутаа хүргэж дууссаны дараа дахин холбогдож хүргэлтийг хийнэ. Дахин холболтоор холбогдох боломжгүй байгаа тохиолдолд онлайн захиалгын системээр дамжуулан хэрэглэгчийг дахин холбогдтол түр хугацаагаар хүргэлтийг цуцална.
  • Буцаах нөхцөл
    1. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахдаа бараа бүтээгдэхүүнийхээ хайрцаг, сав баглаа боодол, баталгаат хугацаа, тоо ширхэг, тун хэмжээ, үнийн дүнг шалгаж авах үүрэгтэй. Шалгаж хүлээж аваагүйн улмаас үүсэх аливаа эрсдэлийг компани хариуцахгүй болно.
    2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авч баримтад гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.
      • "Үйлдвэрийн доголдолтой бараа бүтээгдэхүүн" гэж нэг төрлийн бараанаас гадаад, дотоод байдлаараа илт ялгаатай, мэдэгдэхүйц өөр байгаа бараа, гадна лац нь хэвээрээ байгаа боловч дотроо хоосон, шаардлага хангаагүй гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэлнэ.
      • “Тээвэрлэлтийн гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн” гэж тээвэрлэлтийн явцад гаднах хайрцаг сав баглаа боодол гэмтсэн, асгарсан гоожсон, хагарсан, бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон бүтээгдэхүүнийг хэлнэ.
      • "Үйлдвэрийн доголдолтой бараа бүтээгдэхүүн", “Тээвэрлэлтийн гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн” хүргэлт хийснээс 24 цагийн дотор 7777-7586 утсаар (энгийн ярианы тарифаар бодогддог) мэдэгдэх ба буцаасан барааг ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр сольж өгөх үүргийг компани хүлээнэ. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүний нөөц дууссан тохиолдолд үнийн дүнтэй дүйцэх бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчтэй тохиролцсоны үндсэн дээр сольж өгнө.
      • Бараа бүтээгдэхүүнийг буцаахад худалдан авсан баримт эх хувиараа байх ба тухайн бараа нь анх худалдаж авсан байдлаар сав баглаа боодолд ямар нэгэн гэмтэл учраагүй, бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт ороогүй, эвдэрч гэмтээгүй, шошго салгаагүй байна. Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд буцаах болон солих боломжгүй болно.
      • Хүргэлтээр очсон бараа бүтээгдэхүүн 24 цагаас хэтэрсэн тохиолдолд ямар нэгэн буцаалт хийх боломжгүй.