Нууцлалын бодлого
-
Ерөнхий мэдээлэл
www.nujapan.mn интернэт худалдааны систем нь иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь www.nujapan.mn системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
- Хэрэглэгч FACEBOOK хаягаар www.nujapan.mn веб сайтад бүртгэл үүсгэсэн бол хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
- Хэрэглэгчээр бүртгэгдсэнээр бүртгэлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг nujapan.mn -д сайн дураараа өгсөн болно.
-
Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нь
- Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд www.nujapan.mn хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд болон цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт
- Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
- Техникийн засвар хийх
- Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт)
- Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус ашиглана.
- Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд www.nujapan.mn хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
-
Хэрэглэгч болох, бүртгүүлэх
- Хэрэглэгч нь онлайн захиалгын системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, нууц үг нэвтрэх нэрийн нууцлал алдагдахтай холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг “Новелти Юниверс” ХХК хариуцахгүй болно.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Вэбсайтаар 18 болон түүнээс дээш насны хэрэглэгчид захиалга өгөх эрхтэй. 18 наснаас доош насны хэрэглэгч хуурамч захиалга өгсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.
- Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахдаа бараа бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа боодол, баталгаат хугацаа, тоо ширхэг, үнийн дүнг шалган гарын үсэг зурж хүлээж авах үүрэгтэй. Шалгаж хүлээж аваагүйн улмаас үүсэх аливаа эрсдэлийг байгууллага хариуцахгүй болно.
-
Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
www.nujapan.mn нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
-
Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
- www.nujapan.mn нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг datacom.mn дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг www.nujapan.mn хариуцахгүй болно. www.nujapan.mn нь хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
-
Нууцлалын баталгааны журмын шинэчлэлт
- Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв nujapan.mn худалдааны “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.